기본 콘텐츠로 건너뛰기

2021.02.21 Дөч хоногт цаг улирал, I Ням гараг

 "Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ.

Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна." ....

ЛИТУРГИЙН ҮГ: 

Нэгдүгээр уншлага: Эхлэл 9,8-15

Хариу дуулал: Дуулал 25,4-5.6-7.8-9

Хоёрдугаар уншлага: 1Петр 3,18-22

Айлдал: Марк 1,12-15


Өнөөдрийн айлдал: 

   12 Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав. 13 Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.

 14 Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан

— 15 Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа.

Номлол:

Есүс цөл рүү явлаа. Цөлд хүн амьд явахад хэрэгтэй юу ч байдаггүй билээ. 

Аюулгүй гэр орон ч, хоол ч, ус ч байхгүй.


Есүс 40 өдрийн турш цөлд байдаг. 

40 бол хүлээлтийг бэлгэдсэн тоо. 

Бих чухал үйл явдал 40 гэсэн тооны дараа тохиолддог. 

Дэлхий гэм нүгэлд автах үед Тэнгэрбурхан 40 өдрийн турш бороо оруулсан байдаг. 

Израилийн ард түмэн амлалтын газар болох Канаан нутагт хүрэхийн тулд 40 жилийн турш цөлд амьдрах хэрэгтэй болдог. 

Энэ удаа Есүс бас газар дэлхийд сайн мэдээг тунхаглахын өмнө 40 өдрийг цөлд өнгөрүүлж байна.


Цөлд хүн амьд явахад хэрэгтэй зүйлээс юу ч байхгүй боловч,

хүн Тэнгэрбурхантай уулзах чадах хамгийн сайн газар ч бас болдог. 

Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш, Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ.


Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна. Бид Тэнгэрбурханаас ирсэн бөгөөд ахин Тэнгэрбурхан руу буцна гэдгээ ойлгох хэрэгтэй. Энэ цаг улиралд бид мацаг барилт ба сайн үйлсээр дамжуулан энэ бүгдийг илүү тодорхой мэдэж авах болно.


Тиймээс 

Есүстэй хамт цөл рүү зоригтойгоор очицгооё.


Фр.Петр


 Итгэлийн сургалт


            (13) Католик Шашны итгэл бишрэлийн тунхаг гэж юу байдаг вэ?


            Бид өөрсдийн итгэл бишрэлээ богино залбирал хэлбэрт оруулан
цээжилдэг.


  1. Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ.

  2. Би түүний амин ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ.

  3. Тэрээр Ариун Сүнснээс бүрэлдэж, Цэвэр Охин Мариагаас мэндэлжээ.

  4. Тэрээр Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ. 

  5. Тэрээр тамд буугаад гурав дахь хоногтоо үхлийг сөрөн амилж, 

  6. тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, 

  7. амьд болон үхэгсдийг шүүхээр ирнэ.

  8. Би Ариун Сүнс, 

  9. бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, 

  10. гэм нүглүүдийн уучлал өршөөл, 

  11. бие махбодын амилалт болон 

  12. мөнх амьдралд итгэнэ. Амэн.


Бидний мэдэх “итгэл бишрэлийн тунхаг” нь 5-р зууны орчим хамгийн чухал итгэлийн элементийг агуулж товч хэлбэрээр бий болжээ. 

Тухайн үеийн Христийн насанд хүрсэн итгэгч нар бүгд тунхагийг цээжлэх ёстой байлаа. Бид ч бас хамтдаа цээжилцгээе.

 

Мэдээ мэдээлэл:

  • Бүх гэр бүлийг библитэй болгох төлөвлөгөөний тухай: Дөч хоногт цаг улирал эхэллээ. Энэ цаг улиралд Бид илүүтэйгээр Есүсийг үгийг сонсохоор хичээх болно. Сүмээс библи байхгүй гэр бүлийг тооцоолон тэднийг библээр хангах төлөвлөгөөтэй байна. Айл бүр библитэй болбол өдөр бүр хамтдаа библи унших аргыг нэвтрүүлэх болно. Хамтдаа Есүсийн үгийг сонсоцгооё. Тэр бол амийн үг бөгөөд найдварын үг билээ. 

  • Сүм сургалтын баг бүрдүүлэхээр боллоо: Бид итгэл бишрэлээ батжуулахын төлөө илүү суралцах шаардлагатай. Сүмээс сургалтын багийг нээж байна.
  • Катекизмын анги бүртгэл эхэллээ: Ариун угаал хүртэхийг хүссэн хүмүүсийг бүртгэж эхэллээ. Гэр бүл болон хөршүүдээ сүмдээ урьцгаая. Утас: 11344367 / 91629182

댓글

이 블로그의 인기 게시물

2021.01.31 Жирийн цаг улирал, IV Ням гараг

ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Дэд хууль 18,15-20 Хариу дуулал:  Дуулал 95,1-2.6-7.7-9 Хоёрдугаар уншлага:   1Коринт 7,32-35 Айлдал:   Марк 1,21-28 Өнөөдрийн айлдал:     21  Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав.  22  Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв.  23  Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран —  24  Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Тэнгэрбурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв.  25  Есүс түүнийг зандарч —Дуугүй бай. Түүнээс гар гэв.  26  Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.  27  Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна ...

2021.02.28 Дөч хоногт цаг улирал, II Ням гараг

    Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ . .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18 Хариу дуулал:  Дуулал 116,10.15.16-17.18-19 Хоёрдугаар уншлага:   Ром 8,31б-34 Айлдал:   Марк 9,2-10 Өнөөдрийн айлдал:     Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав.  3  Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.  4  Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ.  5  Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв.  6  Учир нь тэд айдаст автсан ту...