기본 콘텐츠로 건너뛰기

2021.02.28 Дөч хоногт цаг улирал, II Ням гараг

  Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ. ....

ЛИТУРГИЙН ҮГ: 



Нэгдүгээр уншлага:
 Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18

Хариу дуулал: Дуулал 116,10.15.16-17.18-19

Хоёрдугаар уншлага: Ром 8,31б-34

Айлдал: Марк 9,2-10


Өнөөдрийн айлдал: 

  Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ. Петр, Есүст

—Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв. Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс

—Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун гэх дуун гарав. Тэд гэнэт эргэн тойрноо хараад ганц Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй.

 Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл, үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав. 10 Тэд энэ үгийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэж юу болохыг хоорондоо ярилцав. 


Номлол:


Хүн бүр сүр жавхлантай болохыг хүсдэг.

Хүн бүр сүр жавхланд үлдэхийг хүсдэг. 

Хүн бүр сүр жавхлангийн баяр хөөрийг амсахыг хүсдэг.

Хүн бүр сүр жавхлантай байхыг хүсдэг. 


Элч нар Эзэний сүр жавхланг өөрсдийн нүдээр харах үедээ

тодорхойгүйгээр шууд л гурван майхны тухай бодож

сүр жавхланд нь багтахыг хүссэн. 


Гэвч тэнгэрээс дуугарах Эцэгийн дуу хоолой 

“Та нар түүний үгийг сонс” гэж байлаа. 


Учир нь Есүсийн сүр жавхлан нь Түүний мөн чанараас гарч ирдэг бол

бидний сүр жавхлан Есүсийн замаар даган алхсанаар бүрэн төгс болдог. 


Тиймээс Түүний замаар хамтдаа алхах үедээ бид

Эзэний бидэнд харуулсан сүр жавхланг олох болно.

Тэнгэрбурхан тэрхүү сүр жавхланд хүрэх замыг 

Өөрийн Хүү Есүсээр дамжуулан зааж өгсөн билээ.


Фр.Петр


 Итгэлийн сургалт



          

(14) Тэнгэрбурхан гэж Хэн бэ? 


  • Тэнгэрбурхан хаа сайгүй, цаг үргэлж оршдог. 


  • Тэр дээр тэнгэрт доор газарт ч, өнөөдөр ч оршдог бөгөөд эхлэл төгсгөлгүйгээр хаа сайгүй, цаг ямагт оршдог. Тэнгэрбурхан хорвоо дэлхийд юу ч үгүй, жижиг тоос ч байхгүй үе, тэрнээс ч өмнө оршин байсан. Мөн хорвоо дэлхий үгүй болсон ч Тэрээр оршсоор байх болно. Тэнгэрбурхан энэ хорвоо дэлхий дээрх бүх зүйлийг сайн сайхнаар бүтээсэн байдаг. Тийм учраас бид “Тэнгэрбурхан бол хайр”(1Иохан 4,8) хэмээн илчилдэг. 


  • Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ. 


“Тэнгэрбурхан бол хайр” гэх үгийг Ариун Библиэс уншиж болно. 

Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй, Би чамд хайртай. Тиймээс Би чиний оронд хүмүүсийг, Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө. Би чамтай хамт байгаа тул Бүү айгтун.” Исаиа 43,4-5

Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж Хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн.” Исаиа 49,15-16

 

Мэдээ мэдээлэл:

  • Сүмийн үйл ажиллагааны тухай Хамба ламын зааварчилгаа удахгүй гарах болно. Сүмийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэх үед та бүхэнд ахин зарлах болно. Бид одоо хууль журмын дагуу бэлтгэл ажил хийж байна. 
  • 3 сарын 1-ээс одоо ажиллаж байгаа Гэгээн Эх Мариа сүм хаалттай груп хаагдах болно. Зөвхөн Гэгээн Эх Мариа сүмийн итгэгч нарын төлөө шинэ груп нээх болно. Монгол дахь Католик Шашин хуудасны мэдээлэлд байнга анхаарал хандуулахыг хүсье. 
  • Монгол дахь Католик Шашин фэйсбүүк хуудас


  • Хувийн зүгээс эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн эсрэг анхаарал байнга хандуулахыг зөвлөж байна. Корона 19 цар тахал арайхан дуусаагүй байна. Эрүүл чийрэг хүн өвлөхгүй байж болох ч халдварыг тээх эрсдэлтэй тул бие сул байгаа нэгэндээ дамжуулах эрсдэлтэй байдаг. Маск сайн зүүж, хувийн эрүүл ахуйд анхаарахыг хүсье. 

댓글

이 블로그의 인기 게시물

2021.01.31 Жирийн цаг улирал, IV Ням гараг

ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Дэд хууль 18,15-20 Хариу дуулал:  Дуулал 95,1-2.6-7.7-9 Хоёрдугаар уншлага:   1Коринт 7,32-35 Айлдал:   Марк 1,21-28 Өнөөдрийн айлдал:     21  Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав.  22  Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв.  23  Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран —  24  Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Тэнгэрбурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв.  25  Есүс түүнийг зандарч —Дуугүй бай. Түүнээс гар гэв.  26  Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.  27  Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна ...

2021.02.21 Дөч хоногт цаг улирал, I Ням гараг

 " Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ. Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна. " .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 9,8-15 Хариу дуулал:  Дуулал 25,4-5.6-7.8-9 Хоёрдугаар уншлага:   1Петр 3,18-22 Айлдал:   Марк 1,12-15 Өнөөдрийн айлдал:      12  Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав.  13  Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.   14  Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан —  15  Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа. Номлол: Есүс цөл рүү явлаа. Цөлд хүн амьд явахад хэрэгтэй юу ч байдаггүй билээ.  Аюулгүй гэр орон ч, хоол ч, ус ч байхгүй. Есүс 40 өдрийн турш ...