기본 콘텐츠로 건너뛰기

2021.02.07 Жирийн цаг улирал, V Ням гараг

 ЛИТУРГИЙН ҮГ: 


Нэгдүгээр уншлага: Иов 7,1-4.6-7

Хариу дуулал: Дуулал 147,1-2.3-4.5-6

Хоёрдугаар уншлага: 1Коринт 9,16-19.22-23

Айлдал: Марк 1,29-39


Өнөөдрийн айлдал: 

   29 Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив. 30 Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд 31 Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв.

 32 Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав. 33 Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. 34 Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм.

 35 Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. 36 Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, 37 олоод

—Бүгд Таныг эрж байна гэхэд 38 Есүс

—Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. 39 Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.

Номлол:

Хүмүүс буруу ойлголттой байдаг.

Зовлон арилбал жаргал ирнэ гэсэн буруу ойлголт. Гэвч өнөөдрийн зовлон алга болсон ч

маргаашийн зовлон ирнэ. 


Хүмүүс буруу заадаг зүйл бас бий. Жаргалтай байхын төлөө одоогийн зовлонгоо арилга гэдэг.

Хүмүүс одоогийн зовлонгоо арилгахын тулд шинэ зовлонг үүрээд амьдардаг.


Хүмүүс цаг үргэлж найдвар горьдлого тээн мөрөөддөг ч гартаа оруулж чадахгүй зүйлс гэж бий.

Баяр жаргал, амар тайван, эрүүл мэнд, амжилт, эд хөрөнгө ба алдар нэр.

Харамсалтай нь энэ бүгдээс гартаа орууллаа гэж бодох мөчид л нисэн оддог. 

 

“Тийм бол энэ амьдрал ямар утгатай юм бэ?” гэж гутарч дураараа амьдардаг хүмүүс бас байдаг.

Тийм хүний амь сүнсийг муу сүнснүүд булаан авбал өөрсдийг нь төдийгүй хорвоо дэлхийг

шархлуулахад тэднийг ханатлаа хэрэглүүлээд эцэст нь хаягдах гунигт амьдралаар дуусах болдог.


Бидэнд амь амьдрал бий юу? Аврал бий юу? Найдвар бий юу? Өөрийн гэсэн аз жаргал байгаа юу?


Байгаа. Яг энд байна. Яг энд Есүс Христэд байна. Тэр биднийг нэг зовлонгоо арилгахын төлөө,

өөр зовлонг үүрүүлэхгүйн тулд босгон зогсоож, Тэр биднийг дэмий хоосон зүйлд найдан

цагаа хоосон үрэхгүй байлгахын тулд ухааруулж, Тэр бидэнд хүндлэн дээдлэх ёстой

Тэнгэрбурханыг Хэн болохыг заан өгдөг. 


Тийм учраас та бүхэн одоо ядуу тарчиг байгаа бол, зовлон шаналалтай бол, өвдөж байгаа бол,

амар тайван биш, түгшүүртэй байгаа бол загалмай дээрх Есүс рүү хараарай.

Хамгийн сул дорой мэт харагдах Есүсээс бүх хүч ба амь амьдрал ундран гардаг гэдэгт итгээд

хараарай. Тэгвэл бидний амь сүнснээс жинхэнэ амар тайван, жинхэнэ жаргал, жинхэнэ баяр хөөр,

жинхэнэ аз жаргал үүсэн гарч эхлэх болно. 


Фр.Петр


 Итгэлийн сургалт


(10) Библийн үг үнэн үү?


Библи нь Тэнгэрбурханы тухай бидний мэдэх ёстой бүх зүйлийг мөн Түүн рүү очих замыг бидэнд зааж өгдөг бөгөөд тэр бүхэн үнэн юм.


> Тэнгэрбурханы тусламжтайгаар Библийг бичсэн хүмүүс Тэнгэрбурханы тухай мэдсэн таньсан бүхнээ, Тэнгэрбурханы ард түмний Тэнгэрбурхантай хамт өнгөрүүлсэн амьдралыг ярьж өгдөг. Тэд өөрсдийн амьдарч байсан цаг үеийн хэл үсэг, мэдлэгээр дамжуулан библийг бичжээ. 


 > Католик сүм Библийг бичих үед Тэнгэрбурхан хэрхэн тусласныг тайлбарлахын тулд “Ариун Сүнсний зөн билиг” гэдэг үгийг хэрэглэдэг. Энэ үг бол Библийг бичсэн хүмүүс Ариун Сүнсээр удирдуулан “Тэнгэрбурхан ба хүн төрөлхтөний тухай гайхамшигт нууц”-ыг бичиж чадсан гэдгийг харуулдаг. Жишээлбэл, тэд анх дэлхий ертөнцийг бүтээсэн тухай бичихдээ шинжлэх ухаанч байдлаар тайлбарлаагүй. Эсрэгээрээ дараах зүйлийг тодорхой дамжуулахыг хүссэн байдаг.  

  • Тэнгэрбурхан дэлхий ертөнцийг бүтээжээ.

  • Тэнгэрбурхан оргүй хоосноос дэлхий ертөнцийг бүтээжээ.

  • Тэнгэрбурхан бидний төлөө дэлхий ертөнцийг бүтээж сайн захир хэмээн хүн төрөлхтөнд даатган үлдээжээ. 


Мэдээ мэдээлэл:


  • 2 сарын 17ны өдөр Үнс чандруун Лхагва гараг болно.Үнс Чандруун Лхагва гаргаас эхлээд 40 хоногийн турш Эзэний амилалтанд бэлтгэх хугацааг өнгөрүүлдэг билээ. Бид сүмд хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж чадахгүй ч Дөч хоногийн цаг улирал буюу Наманчлалын цаг улиралд сайн бэлтгэснээр Есүсийн амилалт бидний амилалт болж амьдралыг тань өөрчлөх болно

  • 4 сарын 4 Амилалтын их баярыг тохиолдуулан Итгэлийн сургалтын тэмцээн (Итгэлийн сургалтын агуулгаар асуултанд хариулж бэлэг авах хөтөлбөр) явуулах болно. Долоо хоног бүрийн гарын авлагын сургалтаас уншиж хичээллэвэл хэн ч сайн оноо авах боломжтой. 

  • Библийн судалгаа: Гэр бүлд эсвэл хувь хүн гэртээ эсвэл өөртөө библитэй эсэх талаар судалгаа авах төлөвлөгөөтэй байна. Сүмийн ажилчид асуувал сайн хариулахыг хүсье.


  • Өргөл, мисаны өргөл, итгэгчийн хандив, нийгмийн халамж буюу эмзэг давхаргынханд зориулсан хандив

  • Анхны чуулган(Есүсийн тэнгэрт заларсны дараах Сүм)-ы үед миса өргөхийн тулд хэрэгтэй

    талх ба усан үзмийн дарсыг өөр өөрийн гэрээс авчирдаг. Тэгээд миса өргөөд үлдсэн зүйлээ

    ядуу хүмүүс болон хэрэгтэй хүмүүст хуваан өгдөг байжээ. 

    Энэ уламжлал одоог хүртэл уламжлагдан иржээ. Гэхдээ талх дарс биш, мөнгө тэр үүргийг

    гүйцэтгэх болсон. Сүмд итгэгч нар 4 төрлийн өргөл хандивыг өргөдөг. Утга учир болон

    агуулгаа дагаад өгч болдог.


  • Өргөл: Мисаны үед Тэнгэрбурханд өргөх өргөл
  • Мисаны өргөл: Онцгой зориулалтаар миса өргөхийг хүссэн үедээ өргөдөг өргөл(Шашны хууль 946 зүйл) Хэн нэгний төлөө, мөн талийгчийн төлөө миса өргөж болно. Гэвч заавал мөнгө өргөх эсэх нь итгэгчийн хүсэл бөгөөд заавал өргөх ёстой биш байдаг. Одоо бид мисаны үед залбирахыг хүссэн гуйлт хүсэлтийг интернетээр дамжуулан авч байна. Мисаны залбирлын хүсэлт гаргах холбоос

  • Итгэгчийн хандив: Сүмийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын төлөө итгэгчийн өгдөг мөнгө. Амьдралын түвшиндөө тааруулан 1 жилд өргөх мөнгөний хэмжээг гарган сар бүр бага багаар хувааж өргөдөг хандивын өргөл.

  • Нийгмийн халамж буюу эмзэг давхаргынханд зориулсан хандив(Онцгой хандив): Ядуу эмзэг бүлгийн төлөө Сүмийн нийгмийн халамжийн үйл ажиллагаа мөн онцгой үйл ажиллагааны төлөө өргөдөг мөнгө. Энэ мөнгө өөр зорилгын төлөө зарцуулагдахгүй ба тухай хүний хүслийн дагуу хэрэглэгддэг. 

  • Дээрх 4 өргөл хандивын төрлөөс “Өргөл”-өөс бусад өргөл хандив нь и-баримт гаргуулж авч болно. Сүмийн оффист хандаж авдаг. 

  • Сүмийн ахлах санваартны хаяг : khanuulmaria@gmail.com

댓글

이 블로그의 인기 게시물

2021.02.21 Дөч хоногт цаг улирал, I Ням гараг

 " Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ. Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна. " .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 9,8-15 Хариу дуулал:  Дуулал 25,4-5.6-7.8-9 Хоёрдугаар уншлага:   1Петр 3,18-22 Айлдал:   Марк 1,12-15 Өнөөдрийн айлдал:      12  Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав.  13  Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.   14  Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан —  15  Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа. Номлол: Есүс цөл рүү явлаа. Цөлд хүн амьд явахад хэрэгтэй юу ч байдаггүй билээ.  Аюулгүй гэр орон ч, хоол ч, ус ч байхгүй. Есүс 40 өдрийн турш цөлд байдаг.  40 бол хүлээлтийг бэлгэдсэн тоо.  Бих чухал үйл явдал 40 гэс

2021.02.28 Дөч хоногт цаг улирал, II Ням гараг

    Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ . .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18 Хариу дуулал:  Дуулал 116,10.15.16-17.18-19 Хоёрдугаар уншлага:   Ром 8,31б-34 Айлдал:   Марк 9,2-10 Өнөөдрийн айлдал:     Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав.  3  Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.  4  Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ.  5  Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв.  6  Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.  7  Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс