기본 콘텐츠로 건너뛰기

1월, 2021의 게시물 표시

2021.01.31 Жирийн цаг улирал, IV Ням гараг

ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Дэд хууль 18,15-20 Хариу дуулал:  Дуулал 95,1-2.6-7.7-9 Хоёрдугаар уншлага:   1Коринт 7,32-35 Айлдал:   Марк 1,21-28 Өнөөдрийн айлдал:     21  Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав.  22  Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв.  23  Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран —  24  Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Тэнгэрбурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв.  25  Есүс түүнийг зандарч —Дуугүй бай. Түүнээс гар гэв.  26  Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав.  27  Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна гэж байлаа.  28  Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ. Номлол: Хэн нэгэн надаас “Есүс

2021.01.24 Жирийн цаг улирал, III Ням гараг

  Жирийн цаг улирал, III Ням гараг  ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Иона 3,1-5.10 Хариу дуулал:  Дуулал 25,4-5.6-7.8-9 Хоёрдугаар уншлага:   1Коринт 7,29-31 Айлдал:   Марк 1,14-20 Өнөөдрийн айлдал:    14  Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан —  15  Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа.   16  Есүс Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй Симон, түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчид аж.  17  Есүс тэдэнд —Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэлээ.  18  Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.  19  Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав.  20  Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт завинд орхиод, Түүнийг дагалаа. Номлол:    Өнгөрсөн долоо хоногт нэгэн эмэгтэй зургийг бид хараад үнэхээр сэтгэл өвдөж бас уурлацгаасан. Тэр эмэгтэй төрөөд удаагүй ч корона в

2021.01.17 Жирийн цаг улирал, II Ням гараг

  Жирийн цаг улирал, II Ням гараг ТЭНГЭРБУРХАНЫ ҮГ ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага: 1 Самуел 3,3-10.19 Хариу дуулал: 40,2.4.7-8.8-9.10 Хоёрдугаар уншлага: 1Коринт 6,13-15.17-20 Айлдал: Иохан 1,35-42 Өнөөдрийн айлдал:    35  Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа.  36  Есүсийн явж байхыг тэр хараад —Тэнгэрбурханы Хургыг харагтун! гэсэнд  37  хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав.  38   Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. 39  Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.  40  Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ.  41  Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,  42  түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чам