기본 콘텐츠로 건너뛰기

2021.01.31 Жирийн цаг улирал, IV Ням гараг


ЛИТУРГИЙН ҮГ: 

Нэгдүгээр уншлага: Дэд хууль 18,15-20

Хариу дуулал: Дуулал 95,1-2.6-7.7-9

Хоёрдугаар уншлага: 1Коринт 7,32-35

Айлдал: Марк 1,21-28


Өнөөдрийн айлдал: 

  21 Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. 22 Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв. 23 Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран

— 24 Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Тэнгэрбурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв. 25 Есүс түүнийг зандарч

—Дуугүй бай. Түүнээс гар гэв. 26 Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. 27 Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун

—Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна гэж байлаа. 28 Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ.


Номлол:

Хэн нэгэн надаас “Есүс Христ гэж Хэн бэ?” гэж асуувал, би “Есүс Христ бол мэдүүлэгч Нэгэн” гэж хариулна. 

Учир нь Есүс Христ бидэнд Тэнгэрбурханыг, Тэнгэрбурханы хайр энэрлийг, Тэнгэрбурханы нигүүсэл ба өршөөлийг мэдүүлдэг. 

Есүс бидэнд гэр бүлийн утга учрыг ухааруулан, хөршийнхөө эрхэм үнэт байдлыг мэдрэхэд тусалж, найз нөхдийн хайрыг мэдэхэд тусалдаг. 

Есүсийн тусламжтайгаар бид Тэнгэрбурханы хүүхдүүд гэдгээ мэдэж талархлыг өргөдөг бөгөөд Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авдаг гэдгээ зүрх сэтгэлдээ бүрэн мэдэрдэг.


Хэн нэгэн “Есүс Христ гэж Хэн бэ?” гэж асуувал,

би “Есүс Христ бол нэгтгэдэг Нэгэн” гэж хариулна. 

Есүс Христ, гэм нүглээс болж холдсон Тэнгэрбурхан ба бидний харилцааг нэгтгэж,

сэтгэлийн шархаас болж салсан гэр бүлийг нийлүүлж,

амиа хичээсэн сэтгэлээс болж холдсон хөршийг нэгтгэж,

өөрийгөө дорд үзэх мэдрэмж ба ичгүүрээс болж хуваагдсан зүрх сэтгэл, амьдралыг минь нэг болгож өгдөг.


Хэн нэгэн “Есүс Христ гэж Хэн бэ?” гэж асуувал,

би “Есүс Христ бол эдгээгч Нэгэн” гэж хариулна.

Есүс Христ бол Тэнгэрбурхан Эцэгээсээ холдон төөрч яваад олсон амь сүнсний шархыг эдгээж, хайрлаж чадахгүй хоосон сэтгэлээс бий болсон сэтгэлийн шархыг илаарьшуулж, бидний биед сийлэгдсэн сул дорой байдал болон үхлийн тэмдгийг Есүсийн загалмайн шархаар дамжуулан эдгээдэг.


Гэвч бид яаж Түүнээс “Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ?” гэж зүрхлэн асууж болох вэ? эсрэгээрээ бид “Тэнгэрбурханы Хүү бидний Эзэн Есүс минь, цаг ямагт Тантай хамт байхыг хүснэ” гэж залбирах хэрэгтэй.


Фр.Петр



 Итгэлийн сургалт


6. Тэнгэрбурханд итгэнэ гэдэг нь ямар утгатай вэ?


“Тэнгэрбурханд итгэнэ” гэдэг нь 

бидэнд хамгийн хайртай Тэнгэрбурханд

бүх зүрхээрээ итгэж Түүний бидэнд зааж өгсөн бүхнийг хүлээн авч

Түүний үгийн дагуу амьдрахаар хичээхийг хэлнэ. 


  • Тэнгэрбурханд итгэдэг хүн Тэнгэрбурханд бүрэн найдаж түшиглэдэг. 

Тэнгэрбурхан бидэнд үнэхээр хайртай учраас бид юунаас ч айх хэрэггүй. Түүнтэй хамт байвал бид юуг ч хийж чадна!


  • ”Итгэл чинь чамайг аварлаа!” 

Библиэс уншвал Есүс өвчнөөс болоод зовж байгаа хүмүүсийг эдгээх гайхамшгийг хийснийхээ дараа, ингэж хэлсэн байдаг. Жишээ нь өвчнөөс болоод олон жил зовсон эмэгтэй(Матай 9,22), Иериход байдаг хараагүй хүн(Лук 18,42), уяман өвчтэй хүн(Лук 17,19)-д “итгэл”-ийн тухай айлдсан байдаг. 


7. Хүн өөрийн хүссэн зүйлдээ итгэж болох уу?


Тийм ээ, хүн хүссэн зүйлдээ итгэж болно. Гэхдээ тийм итгэл удаан үргэлжлэж чаддаггүй. Христийн шашны итгэл бол хэн нэгэн хүний бүтээсэн зүйл биш. 


Христийн итгэгчид Есүс Христэд итгэдэг хүмүүс юм. 

Есүс Христ бол Тэнгэрбурханы тухай үнэн сургаал, өөрөөр хэлбэл ҮНЭН-ийг зааж өгсөн. 

Бид тэр ҮНЭН-ийг ариун библи болон ариун уламжлалаас олж авч чаддаг. 

< Ариун уламжлал: амаар болон тэмдгээр уламжлагдан ирсэн Есүсийн үйлстэй холбоотой бодит түүхийг хэлнэ.>


Католик Шашны дотор бид Есүсээс сурсан итгэлээрээ хамтдаа амьдардаг. Бид энэ итгэлээ бүх хүнд дамжуулах ёстой. Мэдээж Тэнгэрбурхан бидэнд өөр өөрийн онцгой маягаар ирсэн боловч итгэл бол бүх хүнд нээлттэй “бэлэг” юм.


  • Тэнгэрбурхан руу явах зам


Нэг сэтгүүлч Пап ламаас асуужээ. “Тэнгэрбурханд хүрэх зам хэд байдаг вэ?” гэхэд Пап лам: “Энэ дэлхий дээрх бүх хүний тоотой адил” гэжээ. 

Тэнгэрбурхан биднийг нэг бүрчлэн дууддаг. Мөн сүмээр дамжуулан дууддаг. 


8. Тэнгэрбурханы тухай мэдэх нь бидэнд хэрхэн уламжлагддаг вэ? 



Тэнгэрбуханы ард түмэн болох Христийн итгэгчид Тэнгэрбурханы тухай мэдсэнээ амаас ам дамжин бусдад дамжуулж ирсэн. Хүмүүс Тэнгэрбурханы тухай Библи-д тэмдэглэн үлдээж, литургийн дотор сонсож тогтоон, сүм дотор бусдад дамжуулдаг. 


Тэнгэрбурханы ард түмэн гэдэг нь 

Тэнгэрбурхантай уулзан Түүний Хэн болохыг мэдсэн хүмүүс хамт цуглан

үеэс үед өөрийн уулзсан Тэнгэрбурханы тухай дамжуулдаг итгэлийн нэгдэл юм. 

Тэнгэрбурханд итгэн хүлээн авсан бүх итгэгч нарт бусдад дамжуулах эрхэм түүх, Тэнгэрбурханы тухай итгэлийн түүх байдаг. 


Аав ээж, эмээ өвөө итгэлийн тэр түүхээ хүүхэд ач нартаа дамжуулсан. Ийм итгэлийг найз нартаа ч дамжуулдаг. Яаж Тэнгэрбурханыг мэддэг болсноо найз нартаа ярих нь итгэлээ дамжуулж байна гэсэн үг. Үүний адил итгэгчид Тэнгэрбурхан өөрт нь хэрхэн үзэгдэж, өөрийг нь яаж сайн зам руу удирдаж, юунаас хамгаалсан тухай ярихийг бид тэд өөрийн итгэлээ “гэрчилж” байна гэж хэлдэг. 

Бид ч бас өөрийн итгэлээ гэрчилцгээе!!



9. Зарим хүмүүс яагаад “Би Тэнгэрбурханд итгэж чадахгүй” гэдэг вэ?


Дэлхий дээр арайхан Тэнгэрбурханы Хэн гэдгийг, бас Тэнгэрбурхан юу гэж айлдсаныг сонсоогүй хүмүүс байдаг. Мөн Тэнгэрбурханы тухай буруугаар боддог учраас итгэдэггүй хүмүүс ч байдаг. 

Маш хүнд хэцүү явдлыг туулсан хүмүүс тэр хүнд хэцүү хэргээсээ болоод Тэнгэрбурханд итгэхэд хэцүү байх ч тохиолдол байдаг. 

Бас зарим хүмүүс Тэнгэрбурханд итгэх гэж хичээдэг ч үгүй, сонсохыг ч хүсэхгүй байх нь бий. 

Гэвч Тэнгэрбурхан бүх хүнд хайртай бөгөөд тэднийг хэзээ нэг цагт Өөр рүү нь ирээсэй гэж хүсдэг. 


Есүс бидний сэтгэлийн хаалгыг тогшин бидэнтэй уулзахаар ирдэг гэдгийг ойлгоход зарим хүнд их цаг хэрэгтэй байдаг. Тиймээс амьдралынхаа төгсгөлд очиж байж л Тэнгэрбурханд итгэж итгэлтэй болдог хүн ч байдаг. 


10. Тэнгэрбурханы тухай бидний буруу бодол - Тэнгэрбурхан ийм Хүн биш. 


  • Бид гэм нүгэл үйлдэж буруу юм хийгээсэй гэж хүсдэг Тэнгэрбурхан биш. 

  • Тэнгэрбурхан зөвхөн магтаал сайшаалыг аваад байхыг хүсдэг Тэнгэрбурхан биш. Тэнгэрбурханд өргөдөг бидний магтаал сайшаал Тэнгэрбурханаас илүү итгэгч нарын төлөө байдаг

  • Энэ дэлхийд ямар ч анхаарал хандуулдаггүй Тэнгэрбурхан биш. 

  • Үргэлж уурладаг ууртай Тэнгэрбурхан биш. 

  • Аймшигт шийтгэл өгдөг Тэнгэрбурхан биш. 


Мэдээ мэдээлэл:


  • Өдөр бүрийн оройн 20:00 цагт онлайн залбирал явагдаж байна. Хамтдаа залбирцгаая.

            Оройн залбирлын холбоос

  • Лхагва гараг бүрийн оройн 20:00 цагт онлайн миса өргөж байна.

            Гэгээн Эх Мариа сүмийн групээр дамжуулан оролцох боломтой.

  • Мисаны үеэр залбирах өөрийн залбирал гуйлтаа санваартнаас хүсэж болох бөгөөд мөргөлийн үеэр хамтдаа таны гуйлтын төлөө залбирах юм. Залбирлын хүсэлт явуулах холбоос


  • Монгол дахь Католик Шашны захиргаанаас өдөр бүр 17:00 цагт сарнайн эрихэн залбирлыг,

             17:30 цагт миса-г онлайнаар явуулж байна. Хамба лам болон санваартнуудын хамт миса
            өргөж тухайн өдрийн номлолыг сонсоорой.

  • Амилалтын баяраар Ням гаргийн гарын авлага дахь итгэлийн сургалт хэсэгт гарах

            агуулгаар тэмцээн зохион байгуулж “Итгэлийн сургалтын баяр”ыг тэмдэглэх төлөвлөгөөтэй
          байгаа тул та бүхнийг сайн сурахыг хүсье. Таныг том бэлэг хүлээж байх болно. 

  • Сүмийн голлох мэдээ мэдээллийг гарын авлага болон

            Лхагва гаргийн мөргөлөөр дамжуулан хүргэх болно. 
  • Сүмийн үйл ажиллагааны төлөө хандив өргөдөг хүмүүстээ талархаж байна. Онцгойлон энэ удаа Гүнчээ Жоржио эгчдээ талархсанаа илэрхийлье.

댓글

이 블로그의 인기 게시물

2021.02.07 Жирийн цаг улирал, V Ням гараг

  ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Иов 7,1-4.6-7 Хариу дуулал:  Дуулал 147,1-2.3-4.5-6 Хоёрдугаар уншлага:   1Коринт 9,16-19.22-23 Айлдал:   Марк 1,29-39 Өнөөдрийн айлдал:       29  Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив.  30  Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд  31  Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв.   32  Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав.  33  Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа.  34  Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм.   35  Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.  36  Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж,  37  олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд  38  Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч

2021.02.21 Дөч хоногт цаг улирал, I Ням гараг

 " Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ. Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна. " .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 9,8-15 Хариу дуулал:  Дуулал 25,4-5.6-7.8-9 Хоёрдугаар уншлага:   1Петр 3,18-22 Айлдал:   Марк 1,12-15 Өнөөдрийн айлдал:      12  Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав.  13  Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.   14  Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан —  15  Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа. Номлол: Есүс цөл рүү явлаа. Цөлд хүн амьд явахад хэрэгтэй юу ч байдаггүй билээ.  Аюулгүй гэр орон ч, хоол ч, ус ч байхгүй. Есүс 40 өдрийн турш цөлд байдаг.  40 бол хүлээлтийг бэлгэдсэн тоо.  Бих чухал үйл явдал 40 гэс

2021.02.28 Дөч хоногт цаг улирал, II Ням гараг

    Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ . .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18 Хариу дуулал:  Дуулал 116,10.15.16-17.18-19 Хоёрдугаар уншлага:   Ром 8,31б-34 Айлдал:   Марк 9,2-10 Өнөөдрийн айлдал:     Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав.  3  Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.  4  Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ.  5  Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв.  6  Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.  7  Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс