ЛИТУРГИЙН ҮГ:
Нэгдүгээр уншлага: Леви 13,1-2.44-46
Хоёрдугаар уншлага: 1Коринт 10,31 - 11,1
Айлдал: Марк 1,40-45
Өнөөдрийн айлдал:
—Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйхад 41 Тэр өрөвдөн гараа сунгаж түүнд хүрээд
—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд 42 тэр даруй уяман өвчин нь түүнээс зайлж, тэрээр цэвэршжээ. 43 Есүс түүнд хатуу сануулаад, даруй түүнийг явуулав. 44 Тэр түүнд
—Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав. 45 Гэтэл тэр гараад болсон бүхнийг зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод ил явах боломжгүй болж, зэлүүд газраар байх болов. Тэд зүг бүрээс Түүнийг зорин ирсээр байлаа.
Есүс олон хүнийг эдгээсэн байдаг. Гэхдээ Есүс бие махбодын өвчин бус сэтгэлийн өвчин, амь сүнсний өвчнийг эдгээхийг илүү хүсэж байлаа. Хүний бие махбод хэзээ нэг цагт ахин өвдөж, өвчилж эцэстээ үхэж үрэгддэг. Гэвч амь сүнс бол мөнхөд Тэнгэрбурхантай хамт байдаг.
Хүмүүс харин амь сүнснээсээ илүү бие махбоддоо санаа тавьдаг. Тиймээс 100 орчим жил ч хэрэглэж чадахгүй биендээ амь сүнсэндээ зарцуулах бүх цагаа зарцуулдаг.
Тиймээс бид мэдэх хэрэгтэй. Бидний амь сүнсээ эрүүл болгож чадах цаг бол яг одоо, амь сүнс ба бие махбод хамт байх энэ үе билээ.
Есүс бол бие махбодыг эдгээгч эмч бус амь сүнсний Аврагчаар хүмүүс дээр ирсэн. Харин хүмүүс бие махбодыг эдгээгч Есүсийг хүлээн авсан хэрнээ амь сүнсийг аварч, Тэнгэрбурханыг таниулахаар ирсэн Есүсээс татгалздаг.
Та Есүсийг хэрхэн хүлээн авдаг вэ? Бидний амьдарч байгаа дэлхийд ашиг тустай Есүсийг хүсэж байна уу? Эсвэл энэ дэлхийгээс илүү Тэнгэрбурханы мөнхийн улс руу хөтөлдөг Есүсийг хүсэж байна уу?
“Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ”
Фр.Петр
Итгэлийн сургалт
(12) Библи юуг өгүүлдэг вэ?
Библийг ерөнхийд нь Хуучин гэрээ ба Шинэ гэрээнд хуваадаг.
Эхлээд дэлхий ертөнцийг хэрхэн бүтээсэн тухай яриагаар эхэлж
хүн төрөлхтөн хэрхэн Тэнгэрбурханы тухай танин мэдсэн тухай түүхээр үргэлжилж
шинэ газар шинэ тэнгэрийн тухай амлалтаар төгсдөг.
Хуучин гэрээ нь Тэнгэрбурхан энэ дэлхий ертөнцийн бүх зүйлийг бүтээсэн гэдгийг бидэнд хэлж өгдөг. Бүтээлийн тухай энэ түүхээр Тэнгэрбурхан хүнийг хэрхэн яаж бүтээснийг, хүн Тэнгэрбурханы хүслийг дагалгүй хэрхэн Түүнээс холдсон гэдгийг, тэд хэрхэн Еден цэцэрлэгийг орхих болсныг хэлж өгдөг.
Түүний дараа хүн төрөлхтөн муу муухайг үйлдэн, худал ярьж сүүлдээ бие биеэ хөнөөж Тэнгэрбурханы хүслийг үл ойшоодог. Гэвч Тэнгэрбурхан тэднийг орхиогүй. Тэр Египетийн газар нутагт боолын амьдралаар амьдарч байсан Өөрийн ард түмнээ гайхамшгаар дамжуулан эрх чөлөөтэй болгож чөлөөлдөг.
Тэгээд тэднийг Өөрийнх нь дотор амар амгалан амьдруулахаар тэдэнд Арван бошиг, арван хуулийг өгдөг.
Тэнгэрбурхан өрд түмнээ үргэлж Өөрийнх нь хүслийг ухааран амьдраасай хэмээн тэдэн рүү эш үзүүлэгч буюу Тэнгэрбурханы сүнсээр дүүрэн хүмүүсээ илгээсээр байдаг.
Эш үзүүлэгчид энэ дэлхийг аврах Мессиа ирэх болно хэмээн зааж өгдөг.
Энэ Мессиа бол Есүс Христ байлаа.
Шинэ гэрээ бол эхнээсээ төгсгөл хүртлээ Есүс Христийн тухай түүхийг дамжуулдаг.
Тэрээр бидний адил Хүн болж ирсэн бөгөөд өвчтэй зовлонтой хүмүүсийг эдгээж, гэм нүглийг уучилж, үхсэн хүнийг ахин амьдруулсан билээ.
Есүс бидэнд дайснаа хүртэл хайрла хэмээн сургаж, үхлийг ялан дийлж амилсан юм.
Тэр бас амласнаараа бидэнд Ариун Сүнсийг илгээж, Сүмийнхээ Эзэн нь болж, эцсийн өдөр ахин ирэх болно гэж амласан.
Энэ бүхнийг Есүс бидний төлөө хийсэн бөгөөд одоо ч хийсээр байгаа билээ. Тиймээс бид Түүнийг “Эзэн минь, Тэнгэрбурхан минь!”(Иохан21,28) хэмээн дуудан илчилдэг.
Мэдээ мэдээлэл:
2 сарын 17 ны Лхагва гарагт Үнс Чандруун Лхагва гараг болно.
- Үнс Чандруун Лхагва гараг бол Дөч хоногт цаг улирал буюу Наманчлалын улирлын эхний өдөр юм. Дөч хоногт цаг улирлаар дамжуулан Христийн амилалтад бэлддэг билээ. Сүмд очиж чадахгүй хэцүү цаг үргэлжилж байгаа ч энэ цагийг сайнаар бэлдэж өнгөрүүлснээр бид Есүсийн амлалтыг хуваалцаж чадах юм.
Үнс Чандруун Лхагва гарагт оройн 20:00 цагийн мөргөл байхгүй тул 17:30 цагийн мөргөлийг өргөхийг та бүхнээс хүсье.
Баяралалаа
답글삭제