기본 콘텐츠로 건너뛰기

2021.01.24 Жирийн цаг улирал, III Ням гараг

 

Жирийн цаг улирал, III Ням гараг 

ЛИТУРГИЙН ҮГ: 

Нэгдүгээр уншлага: Иона 3,1-5.10

Хариу дуулал: Дуулал 25,4-5.6-7.8-9

Хоёрдугаар уншлага: 1Коринт 7,29-31

Айлдал: Марк 1,14-20


Өнөөдрийн айлдал: 

 14 Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан
— 15 Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа.
 16 Есүс Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй Симон, түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчид аж. 17 Есүс тэдэнд
—Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэлээ. 18 Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. 19 Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав. 20 Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт завинд орхиод, Түүнийг дагалаа.

Номлол:
  

Өнгөрсөн долоо хоногт нэгэн эмэгтэй зургийг бид хараад үнэхээр сэтгэл өвдөж бас уурлацгаасан.

Тэр эмэгтэй төрөөд удаагүй ч корона вирусын шинжилгээ нь эерэг хариу гарч тусгаарлах

байр руу шилжиж байсан. Гэвч хүйтэн салхийг хаах гадуур хувцас болон гуталгүй тусгаарлах

байр руу шилжүүлж байгаа тэр зураг бидний сэтгэлийг өвтгөсөн билээ. 


Тэр зургийг хараад бидний сэтгэл яагаад өвдсөн бэ? Учир нь тэр эмэгтэй зайлшгүй

хамгаалуулах ёстой нөхцөл байдалд байсанд байгаа юм.

Дөнгөж төрсөн, тусламж хэрэгтэй мөн биеэ сайн гамнах ёстой байв. Дулаан хувцас, амрах газар

хэрэгтэй хүн байлаа. Гэвч түүнд хэрэгтэй бүх зүйлд хайнга хандсан байв. 

 

Хүмүүс сул дорой нэгнийг харвал туслах нь мэдээжийн зүйл гэж боддог. Бидний сайн мөн чанар

дотроос маань тийн хэлдэг. Заримдаа мөн чанарынхаа дуу хоолойг сонсдоггүй хүн байдаг хэдий ч

ихэнх хүмүүс хүүхэд, жирэмсэн болон нялх биетэй эмэгтэй, өвчтэй, хөгшин хүмүүсийн адил

сул дорой хүнд юуны өмнө туслах хэрэгтэй гэдгийг мэддэг. Энэ бол сайхан сэтгэл бөгөөд хүний

угийн мөн чанар билээ. Тэр сайхан сэтгэлийг Тэнгэрбурхан хүнийг анх бүтээхдээ дотор нь суулгаж

өгсөн юм. 

Тэнгэрбурхан хүний өр өвтгөм байдлыг хараад Өөрийн Хүү болох Есүс христийг бидэнд илгээсэн.

Есүс Христ бидэнд Тэнгэрбурханыг Хэн гэдгийг мэдүүлэхээр иржээ. Есүс сайн мэдээг тунхагладаг.

Сайн мэдээ бол Тэнгэрбурхан энэ газар дэлхий дээр бидний хамт оршдог гэсэн мэдээ байдаг.

Тиймээс бид тэнгэрт хандан гуйн залбирдаггүй, газар дээр бидний дунд ирсэн Есүс Христэд

хандан залбирах болсон байна. Бид тэнгэрийн байдлыг хараад ирээдүйгээ мэргэлэн таамаглах бус

Есүс Христийн үгийн дагуу амьдарснаараа ирээдүйдээ бэлдэж чаддаг гэсэн утгатай. 

Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн


Тийм учраас Түүний үгийг санаж явах хэрэгтэй. Үг хэдийн бидний дунд иржээ.

Есүсийн үг ойлгоход амархан, дагаж амьдрахад хэцүү биш байдаг. Бид Есүсийн дуудсан

дагалдагч нарын адил бүхнээ орхин Түүнийг дагах хэрэгтэй. Ингэснээр бид ирээдүйгээ

мөн амь сүнсээ аюулгүй байлгаж чадна. 

Фр.Петр



 Итгэлийн сургалт


  1. Энэ дэлхий дээрх бүх зүйл хаанаас ирсэн бэ? 

Энэ дэлхий дээрх бүх зүйл Тэнгэрбурханаас эхтэй бөгөөд Тэнгэрбурханаас ирсэн. 


  1. Бид яагаад энэ дэлхийд байгаа вэ? 

Тэнгэрбурхан хүссэн учраас бид энэ дэлхийд байгаа юм. 

  • Тэнгэрбурхан биднийг сайн мэддэг.

Тэр биднийг үнэхээр хайрладаг бөгөөд биднийг үргэлж аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. 


  1. Тэнгэрбурханы оршихуйг хэрхэн мэдэж болох вэ? 

Энэ дэлхийн газар газарт сийлж үлдээсэн Түүний ул мөрөөр дамжуулан Тэнгэрбурханы

оршихуйг мэдэж болно. 

  • Эргэн тойрноо хараарай. 

Тэртээх өндөр тэнгэрт гялалзах наран, шөнийн тэнгэрийн тоолшгүй олон одод,

өргөн тал, үзэсгэлэнт гол, бүх төрлийн амьтад мөн энэ дэлхийд алсад тархан амьдардаг

хүмүүс, энэ бүгдийг Тэнгэрбурхан бүтээжээ.


  1. Тэнгэрбурханы Хэн гэдгийг бид мэдэж чадах уу? 

Мэдээж мэдэж болно. Гэхдээ Тэнгэрбурханы туслалцаагүйгээр бүрэн мэдэж чадахгүй. Хүмүүс

Тэнгэрбурханыг дүрслэхдээ олон төрлийн аргаар Түүний төрхийг зураглан Хэн болох тухай

боддог. Гэвч Тэнгэрбурхан хүмүүсийн төсөөллөөс илүү агуу Нэгэн билээ. Тэнгэрбурханы бүрэн

мэдэх боломжгүй учраас Тэнгэрбурхан үргэлж гайхамшигт нууц дотор оршдог. 

  • Бид Түүнийг танин мэдэж хайрлахыг Тэнгэрбурхан хүсдэг. Тиймээс Өөрийгөө бидэнд

         харуулдаг. Ингэж Өөрийгөө бидэнд илчлэн харуулахыг “Илчлэл” гэнэ. 
  • “Илчлэл” -  хүмүүсийн хооронд ч хэн нэгэн сэтгэлээ нээн харуулбал тэр хүнийг мэдэж

            болдгийн адил, мөнхийн гайхамшигт нууц дотор орших Тэнгэрбурхан хайраар сэтгэлээ
            нээн харуулах үед л  бид Тэнгэрбурханы сэтгэлийн гүнд орших тааллыг мэдэж болно. 


  1. Бид Тэнгэрбурхантай уулзаж чадах уу? 

Мэдээж чадна. Түүнтэй ярилцаж ч болно. Бидний сэтгэлд Тэнгэрбурхан цаг ямагт оршдог тул

“Таныг мэдрэхэд туслаач” хэмээн гуйхад болно. 

  • Зөвхөн бид л Тэнгэрбурханыг эрэн хайдаггүй. Биднээс өмнө Тэнгэрбурхан бидэнтэй

             уулзах гэж хүлээж байдаг. Замаар алхахдаа ч, автобус хүлээхдээ ч бид хэзээ ч Түүнтэй ярилцаж
            болно. 
  • Залбирлын дотор Тэнгэрбурханд зүрх сэтгэлээ нээдэг хүн Тэнгэрбурхан хэрхэн “айлддаг”

            гэдгийг, өөрийг тань хэрхэн удирдаж хамт байгааг мэдэж чадна. Мөн Тэнгэрбурхан биднийг
            хэрхэн халамжилж эдгээж, хэрхэн хайраа дамжуулдгийг мэдэж чадна. Тэнгэрбурхан бол тэртээх
           хол үүлэн дунд нуугддаг энгийн нэг “энерги” биш билээ. Тэр бол бидний ярилцаж болох, бидний
             асуултанд хариулж өгч чадах Нэгэн юм. 


Мэдээ мэдээлэл:


  • Өдөр бүрийн оройн 20:00 цагт онлайн залбирал явагдаж байна. Хамтдаа залбирцгаая.

            Оройн залбирлын холбоос

  • Лхагва гараг бүрийн оройн 20:00 цагт онлайн миса өргөж байна.

            Гэгээн Эх Мариа сүмийн групээр дамжуулан оролцох боломтой.

  • Мисаны үеэр залбирах өөрийн залбирал гуйлтаа санваартнаас хүсэж болох бөгөөд мөргөлийн үеэр хамтдаа таны гуйлтын төлөө залбирах юм. Залбирлын хүсэлт явуулах холбоос


  • Монгол дахь Католик Шашны захиргаанаас өдөр бүр 17:00 цагт сарнайн эрихэн залбирлыг,

             17:30 цагт миса-г онлайнаар явуулж байна. Хамба лам болон санваартнуудын хамт миса
            өргөж тухайн өдрийн номлолыг сонсоорой.

  • Амилалтын баяраар Ням гаргийн гарын авлага дахь итгэлийн сургалт хэсэгт гарах

            агуулгаар тэмцээн зохион байгуулж “Итгэлийн сургалтын баяр”ыг тэмдэглэх төлөвлөгөөтэй
             байгаа тул та бүхнийг сайн сурахыг хүсье. Таныг том бэлэг хүлээж байх болно. 

  • Сүмийн голлох мэдээ мэдээллийг гарын авлага болон

            Лхагва гаргийн мөргөлөөр дамжуулан хүргэх болно. 



댓글

이 블로그의 인기 게시물

2021.02.07 Жирийн цаг улирал, V Ням гараг

  ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Иов 7,1-4.6-7 Хариу дуулал:  Дуулал 147,1-2.3-4.5-6 Хоёрдугаар уншлага:   1Коринт 9,16-19.22-23 Айлдал:   Марк 1,29-39 Өнөөдрийн айлдал:       29  Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив.  30  Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд  31  Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв.   32  Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав.  33  Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа.  34  Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм.   35  Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.  36  Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж,  37  олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд  38  Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч

2021.02.21 Дөч хоногт цаг улирал, I Ням гараг

 " Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ. Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна. " .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 9,8-15 Хариу дуулал:  Дуулал 25,4-5.6-7.8-9 Хоёрдугаар уншлага:   1Петр 3,18-22 Айлдал:   Марк 1,12-15 Өнөөдрийн айлдал:      12  Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав.  13  Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.   14  Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан —  15  Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа. Номлол: Есүс цөл рүү явлаа. Цөлд хүн амьд явахад хэрэгтэй юу ч байдаггүй билээ.  Аюулгүй гэр орон ч, хоол ч, ус ч байхгүй. Есүс 40 өдрийн турш цөлд байдаг.  40 бол хүлээлтийг бэлгэдсэн тоо.  Бих чухал үйл явдал 40 гэс

2021.02.28 Дөч хоногт цаг улирал, II Ням гараг

    Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ . .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18 Хариу дуулал:  Дуулал 116,10.15.16-17.18-19 Хоёрдугаар уншлага:   Ром 8,31б-34 Айлдал:   Марк 9,2-10 Өнөөдрийн айлдал:     Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав.  3  Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.  4  Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ.  5  Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв.  6  Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.  7  Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс