기본 콘텐츠로 건너뛰기

2021.01.17 Жирийн цаг улирал, II Ням гараг

 

Жирийн цаг улирал, II Ням гараг

ТЭНГЭРБУРХАНЫ ҮГ

ЛИТУРГИЙН ҮГ: 

Нэгдүгээр уншлага: 1 Самуел 3,3-10.19

Хариу дуулал: 40,2.4.7-8.8-9.10

Хоёрдугаар уншлага: 1Коринт 6,13-15.17-20

Айлдал: Иохан 1,35-42


Өнөөдрийн айлдал: 

 35 Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. 36 Есүсийн явж байхыг тэр хараад
—Тэнгэрбурханы Хургыг харагтун! гэсэнд 37 хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. 38 Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд
—Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд
—Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв.
39 Есүс тэдэнд
—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд
ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. 40 Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41 Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42 түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд
—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.

Номлол:


< ”Ир, та нар харна”(Иохан 1,39) > 


    Хайрт ахан дүүс минь, та бүхэнд Тэнгэрбурханы хайр, нигүүлсэл хамт байх болтугай. 

Корона-19 цар тахлын улмаас сүмд цугларахыг хориглосон учир 2020 оны 2 сараас бид сүмдээ Талархал магтаалын мөргөл өргөж чадахгүй байгаа билээ. Сүм бол бидний Тэнгэрбурхантай уулздаг гэр юм. Мөн бидний амь сүнсний гэр гэж болно. Гэвч Корона-19 цар тахлаас шалтгаалан бид өөрийн амь сүнсний гэрт очиж чадахгүй байгаа бөгөөд энэ бүхэн бидэнд их гунигтай хэрэг болсон. 

Өнөөдрийн айлдлыг анхааралтай сонсоцгооё. Учир нь Сайн мэдээний айлдал бидэнд цаг ямагт “эрхэм чухал үнэн”ийг ухааруулж өгдөг. 


    Андрей гэх хүн Есүсийн тухай илүү ихийг мэдэхийг хүсчээ. Тиймээс тэр Есүсийн дэргэд ойртон очиж, Түүний байгаа газар нь очдог. Андрей Есүсийн хамт нэг өдрийг өнгөрүүлснийхээ дараа ах Симон руугаа гүйн очиж Бид Мессиаг оллоо” гэж хэлдэг. Мессиа гэдэг бол бидэнд аврал ба чөлөөлөлтийг өгдөг хүнийг хэлдэг. Тэр үед Андрейд юу тохиолдсоныг тодорхой мэдэж чадахгүй ч тэр өдөр Андрей Есүсийг Аврагч гэдгийг танин мэдэж улмаар Андрей ба Симон Петр хоёр Есүсийг дагалдагч болсон байна. 


    Есүстэй уулзсанаар бид өөрчлөгддөг. Есүс биднийг үргэлж сайн сайхнаар өөрчилдөг. Түүнтэй уулзах тусам бид чөлөөлөгдөж, аврагдаж, эрх чөлөөг хүртдэг. Сайн сайхан зүйлс бидний сэтгэл зүрхэнд бий болж, амьдрал маань өдөр бүр баяр хөөр, найдвараар дүүрдэг билээ. 

Гэхдээ бидэнд асуудал тулгарчээ. Бид одоо сүм рүү явж чадахгүй. Тэгвэл бид хэрхэн Есүстэй уулзаж чадах вэ? Түүнтэй уулзаж чадахгүй бол яаж аврал, чөлөөлөлт, амар тайванг олж чадах вэ? 

    Сүм бол бид хамтдаа цугларч Тэнгэрбурханыг магтаал, алдрыг өргөдөг нэгдлийн сүм билээ. Энэ үнэхээр чухал. Сүм мөн бидний сэтгэл зүрхэн дэх амь сүнсний сүм болдог. Элч Паул бидний бие ба сэтгэлийг заан ийн хэлсэн байдаг. Та нарын бие бол Тэнгэрбурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм(1Коринт 6,19)


    Чимээгүйгээр бидний хамт орших Есүсийг дуудацгаая. нам зөөлөн дуугаар “Мессиа минь, Есүс Христ минь, өршөөгөөрэй. Миний Аврагч, Есүс Христ минь, амар амгалангаа хайрлаач.” хэмээн хэлцгээе. Энэ бол үнэхээр төгс залбирал болох болно. Одоо бид сүмдээ ирж чадахгүй байгаа ч зүрх сэтгэлдээ хүн бүр Есүстэй уулзаж байгаа бол бид хэдийнээ итгэлээр бие биетэйгээ уулзаж байгаа юм. Энэ цагт зүрх сэтгэлдээ уулзаж байгаа Есүсийн тухай ярилцаж хуваалцах цаг ирэх болно. 

     Бидний дотор хэдийн ариун Сүм байгаа гэдгийг, түүнчлэн ингэж залбирсаар байвал бид бүгд Есүсээр дамжуулан нэгдэж чадна гэдгийг бүү мартаарай. 

Фр. Петр

Итгэлийн сургалт

  • Дараагийн долоо хоногоос эхлэн уг гарын авлагаар дамжуулан итгэлийн сургалтыг эхлэх болно. Шашны сургалт буюу итгэлийн сургалт нь Есүс Христийн авралын тухай илүү сайн ойлгохын тулд зайлшгүй хийх ёстой сургалт хичээл байдаг. Уг сургалт бидний амь сүнсийг сул дорой болох үед хамгаалах хамгийн чухал зэвсэг болох юм. 


  • Католик Шашны сургалт нь зүгээр л бидний шашны амьдралын төлөөх зүйл биш. Католик Шашны сургалт нь энэ хорвоогийн бүхий л, олон төрлийн асуултанд хариулт өгдөг. Өөрөөр хэлбэл, шашны сургалтыг сайн мэдсэнээр энэ хорвоод тохиолддог ойлгоход бэрх зүйлсийг ч ойлгон тайлбарлаж чадах юм. Тиймээс дэлхийн олон эрдэмтэд, багш нар, суутнууд төдийгүй шашин шүтлэггүй олон хүн шашны сургалтыг судлан сурч байна. 


  • Хамтдаа сурцгаая. 3 сард нэг удаа уг сургалтын агуулгаар тэмцээн зарлах болно. Гайхалтай бэлэг бас бэлдэх учраас хичээнгүйлэн сураарай. 


Мэдээ мэдээлэл:


  • Хан-Уул дахь Гэгээн Эх Мариа сүмийн зөвшөөрөл гарлаа: 12 сарын 28ны өдөр Гэгээн Эх Мариа сүмийн зөвшөөрөл гарсан юм. Энэ бол үнэхээр чухал бас баяр хөөртэй хэрэг байлаа. Уг эрхэм нандин бэлгийг хайрласан Тэнгэрбурханд талархъя. Бид уг бэлгийг үр болгож илүү том үр жимсийг гаргах хэрэгтэй бөгөөд тэр үр жимс нь бидний Тэнгэрбурханд өргөн барих бэлэг болох билээ. 
  • Шашны үйл ажиллагааны зөвшөөрлийн талархлын онлайн мөргөлийн зарлал: Шашны үйл ажиллагааны зөвшөөрөлд талархан 1 сарын 20-ны Лхагва гарагт онлайнаар миса өргөх болно. Уг миса Гэгээн Эх Мариа сүмийн итгэгч нарын төлөөх мөргөл тул та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсэж байна. Хэрхэн оролцох аргыг групээр дамжуулан мэдээллэх болно. 
  • Мисаны хүсэлтийн тухай зарлал: Та онцгой хүсэлт зорилгын төлөө санваартнаас залбирч өгөхийг хүсэж болно. Та бүхэн надад мисагаар дамжуулан залбирч өгөхийг хүсвэл би тэр хүсэлтийг хүлээн авч мөргөлийн үеэр залбирч, та бүхний залбирлыг мөргөлд урин нэгтгэх юм. Дараах линкийг дарвал илүү дэлгэрэнгүй тайлбарыг харж болно. Уг мисаны залбирлын хүсэлтэнд ямар нэг тооны хязгаар мөн төлбөр байхгүй. Тэнгэрбурханы бидэнд өгч байгаа нэг төрлийн бэлэг байна. Мисаны хүсэлт илгээх холбоос 
  • Өдөр бүр өргөдөг оройн 20:00 цагийн залбирал: Оройн 20:00 цагийн залбирлыг өдөр бүр өргөж байна. Та бүхнийг байнга, илүү ойр энэ залбиралд нэгдэхийг урьж байна. Эхэндээ багахан эвгүй санагдаж болох ч аажмаар сайжрах болно. Залбирал өргөх хүн илүү олон болбол хэд хэдэн бүлэгт хуваагдан залбирч болох юм. 20:00 цагт хийж байгаа зүйлээ түр орхин хамтдаа залбирцгаая.Оройн залбирлын холбоос 



댓글

이 블로그의 인기 게시물

2021.02.07 Жирийн цаг улирал, V Ням гараг

  ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Иов 7,1-4.6-7 Хариу дуулал:  Дуулал 147,1-2.3-4.5-6 Хоёрдугаар уншлага:   1Коринт 9,16-19.22-23 Айлдал:   Марк 1,29-39 Өнөөдрийн айлдал:       29  Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив.  30  Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд  31  Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв.   32  Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав.  33  Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа.  34  Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм.   35  Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.  36  Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж,  37  олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд  38  Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч

2021.02.21 Дөч хоногт цаг улирал, I Ням гараг

 " Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ. Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна. " .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 9,8-15 Хариу дуулал:  Дуулал 25,4-5.6-7.8-9 Хоёрдугаар уншлага:   1Петр 3,18-22 Айлдал:   Марк 1,12-15 Өнөөдрийн айлдал:      12  Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав.  13  Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа.   14  Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан —  15  Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа. Номлол: Есүс цөл рүү явлаа. Цөлд хүн амьд явахад хэрэгтэй юу ч байдаггүй билээ.  Аюулгүй гэр орон ч, хоол ч, ус ч байхгүй. Есүс 40 өдрийн турш цөлд байдаг.  40 бол хүлээлтийг бэлгэдсэн тоо.  Бих чухал үйл явдал 40 гэс

2021.02.28 Дөч хоногт цаг улирал, II Ням гараг

    Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ . .... ЛИТУРГИЙН ҮГ:   Нэгдүгээр уншлага:   Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18 Хариу дуулал:  Дуулал 116,10.15.16-17.18-19 Хоёрдугаар уншлага:   Ром 8,31б-34 Айлдал:   Марк 9,2-10 Өнөөдрийн айлдал:     Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав.  3  Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.  4  Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ.  5  Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв.  6  Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.  7  Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс