Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ . .... ЛИТУРГИЙН ҮГ: Нэгдүгээр уншлага: Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18 Хариу дуулал: Дуулал 116,10.15.16-17.18-19 Хоёрдугаар уншлага: Ром 8,31б-34 Айлдал: Марк 9,2-10 Өнөөдрийн айлдал: Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. 3 Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. 4 Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ. 5 Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв. 6 Учир нь тэд айдаст автсан ту...