Нэгэн өсвөр насны хүү эрдэм номд боловсорсон эрдэмтэнг хайн очиж ийн асуужээ. “Тэнгэрбурхан хаана байгааг зааж өгвөл 100,000 төг өгье!” гэхэд эрдэмтэн “Өө, тийм үү! Хэрвээ Тэнгэрбурхан оршдоггүй газар хаана байгааг зааж өгвөл 200,000 төг өгье” гэж гэнэ ээ . .... ЛИТУРГИЙН ҮГ: Нэгдүгээр уншлага: Эхлэл 22,1-2.9g.10-13.15-18 Хариу дуулал: Дуулал 116,10.15.16-17.18-19 Хоёрдугаар уншлага: Ром 8,31б-34 Айлдал: Марк 9,2-10 Өнөөдрийн айлдал: Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. 3 Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. 4 Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ. 5 Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв. 6 Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. 7 Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс
" Бидэнд амийг өгч амьдруулсан Нэгэн бол гэр орон юмуу хоол, эсвэл эд хөрөнгө биш Тэнгэрбурхан гэдгийг ухааруулдаг газар- цөл ажээ. Дөч хоногт цаг улирлын 40 өдөр нь биднийг Тэнгэрбурхан руу дахин эргэн очих цаг болсныг ухааруулж байна. " .... ЛИТУРГИЙН ҮГ: Нэгдүгээр уншлага: Эхлэл 9,8-15 Хариу дуулал: Дуулал 25,4-5.6-7.8-9 Хоёрдугаар уншлага: 1Петр 3,18-22 Айлдал: Марк 1,12-15 Өнөөдрийн айлдал: 12 Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав. 13 Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа. 14 Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Тэнгэрбурханы сайнмэдээг тунхаглан — 15 Тэр цаг биелэлээ оллоо. Тэнгэрбурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа. Номлол: Есүс цөл рүү явлаа. Цөлд хүн амьд явахад хэрэгтэй юу ч байдаггүй билээ. Аюулгүй гэр орон ч, хоол ч, ус ч байхгүй. Есүс 40 өдрийн турш цөлд байдаг. 40 бол хүлээлтийг бэлгэдсэн тоо. Бих чухал үйл явдал 40 гэс