ЛИТУРГИЙН ҮГ: Нэгдүгээр уншлага: Дэд хууль 18,15-20 Хариу дуулал: Дуулал 95,1-2.6-7.7-9 Хоёрдугаар уншлага: 1Коринт 7,32-35 Айлдал: Марк 1,21-28 Өнөөдрийн айлдал: 21 Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. 22 Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв. 23 Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран — 24 Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Тэнгэрбурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв. 25 Есүс түүнийг зандарч —Дуугүй бай. Түүнээс гар гэв. 26 Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. 27 Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна ...